2024.12.12
Эдийн засаг, Худалдаа
Ч.Ундрам: Төвийн бүсэд төсвийн хөрөнгөөр 78 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсөв батлагдлаа.
Төвийн бүс буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт 2025 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 78 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт нийт 499,619.2 сая төгрөг батлагдсан байна.
Сэлэнгэ аймагт 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 27 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт нийт: 213,066.80 сая төгрөг
Дархан-Уул аймагт 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт нийт: 113,475.30 сая төгрөг
Төв аймагт 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 26 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт нийт: 173,077.10 сая төгрөг
Энэ талаар УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ч.Ундрам хэлэхдээ “Хөгжлийн чухал тулгуур бол дэд бүтэц тэр дундаа автозам, эрчим хүчний хөгжил юм. Иймд 2025 оны төсөвт бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан Төвийн бүсэд дэд бүтцийн сэргэлтийг эхлүүлж, эдийн засгийн эргэлтийг тэлэх төслүүдийг тусган баталлаа” хэмээв.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28