Б.Энхбаяр: Төсвийн урсгал зардлыг бууруулахад бүх намын төлөөлөл нэг баг болж ажиллалаа
2024.12.12
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Төсвийн урсгал зардлыг бууруулахад бүх намын төлөөлөл нэг баг болж ажиллалаа

Засгийн газраас шинээр өргөн барьсан 2025 оны улсын нэгдсэн төсвийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар эцэслэн баталлаа. 

Төсвийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, Б.Энхбаяр, Ж.Баярмаа, А.Ариунзаяа тэргүүтэй гишүүд ажлын хэсэгт ажилласан. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэхдээ "Төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ ажил хэрэгч, ямар нэг тойрог, салбар, хувийн ашиг сонирхолгүй, мэргэжлийн гишүүдтэй нэг баг болж хэдэн өдөр ажиллалаа. Төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэлд бүх намын төлөөллүүд нэг баг болж илүү санаачилгатай ажиллаж чадлаа" хэмээн байр сууриа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ