Ж.Ганбаатар: Зөв зүйлд хөрөнгө оруулаад явбал Монгол Улсад орлого олох боломж их бий
УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Засгийн газар орлого талаа гүйцээх талаар анхаараарай. 34 их наяд шүү. Эдийн засгийн яам, Сангийн яам орлого талаа яаж гүйцээх бол. Миний хувьд гишүүн болсноосоо хойш зарлага талд үг хэлдэггүй. Энэ хүмүүс баахан санал гаргаад явж байдаг. гэтэл оны дундуур тодотгоно гээдзарлага нь хасагдаад явчихдаг. Өнгөрсөн онуудад анх удаа бид төсвөө орлого нь давсан түүхэндээ анх удаа. Хэдэн он билээ гэдгийг санаж байгаа байх. Орлогоо давуулах талаас нь уур уурхайн бүтээгдэхүүнүүдээ төлөвлөсөн хэмжээнд нь зөв экспортлох, ААН-үүдийнхээ татвар төлөх сонирхлыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх, татвар төлөх бааз суурийг хэрхэн нэмэгдүүлэх талаар ЗГ их сайн төлөвлөх хэрэгтэй.
Нийгмийн асуудлуудыг бид орлого олж байж л шийдвэрлэнэ. Төсөв хэлэлцэж буй хугацаанд харж байхад орлого гүйцээх тал аягүй сул байгаа. Орлого талыг нь асуухлаар дал гаргасан юм чинь, 80 гаргаж л таараа. Он дөнгөж эхлээд л төсвөө тодотгоно гэж олон хүмүүсийн ажил хөдөлмөр үргүй болно шүү. За орлого олооход зэс, нүүрсээ биржээр зараач ээ .
Монголд мөнгө олох боломжууд их байна. Алтанбулагийн боомтоо хар, зарим хүмүүс гайхаж байна, ямар их архи уудаг юм бэ гэж. Сангийн яам тэр мөнгөө олж аваач,энд тэнд энд их мөнгө их байна. Үүнийгээ олж аваад, нийгмийн асуудлуудаа шийдвэрлэж, зөв зүйлд хөрөнгө оруул. Бид нар дандаа буруу юманд хөрөнгө оруулчих юм. Зөв юманд хөрөнгө оруулаад явбал Монгол Улсад боломж их бий. Уг нь орлогоо их олж, орлого талыг нь тодотгоосой гэж би хүсэж байна. 34,38,40 их наяд төгрөгийн орлого олох боломж бид нарт байна.