2024.12.11
Эдийн засаг, Худалдаа
Ч.Ундрам: БЗС-ийн өнгөрсөн жилийн үлдэгдэл нь он дамнаад зарцуулагдаад яваасай
УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Боловсролын байнгын хороотой холбоотой боловсролын яамны санхүүжилт 2024 онтой харьцуулбал харьцангуй өссөн. Гэхдээ сая хориг тавиулсан төсөвтэйгөө харьцуулбал 159 тэрбум төгрөг хасагдчихсан байгаа.Үүний нэг нь боловсролын зээлийн сан 15,5 тэрбумаар хасагдсан, одоо үлдэгдэл 11 тэрбум төгрөг байгаа юм. Энэ сан нь эргэн төлөлт болон төсвөөс санхүүждэг.
Өнгөрсөн жилийн энэ үлдэгдэл нь он дамнаад дараа жилдээ зарцуулагдаад яваасай. Олон гадаад, дотоодын оюутнууд эндээс зээл авч байгаа гэдэг утгаар энэ саналыг гаргасан юм. Гэхдээ маш их авлага бас байгаа юм байна. Боловсролын яам авлага дээрээ маш сайн ажиллах ёстой.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28