МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Идэрбат: Мал эмнэлгийн салбарын санхүүжилт хэр танагдав. Ирэх онд төлөвлөсөн ажлуудаа хийж болохоор байгаа юу?

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.12.10/-ний өдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Нэгдүгээрт, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд. ХАА-н салбарын төсөв танагдсанаар мал эмнэлгийн салбарт буюу тарилга, биокомбинат гэх мэт. Малаа эрүүлжүүлэх, махаа үнэд хүргэх ХАА-н бараа бүтээгдэхүүнээ экспортлох гол хүчин зүйлүүд болоод буй энэ салбарын хөрөнгө оруулалтууд хэр зэрэг танагдаж байгаа вэ? Тоон үзүүлэлтээр харахад өнгөрсөн 2024 оныхоо үзүүлэлтээс айхтар багасахгүй л байна. Гэхдээ тодотгол дээр нэмэгдсэн зардлаасаа хассан дүр зурагтай харагдаж байгаа юм. Иймд байнгын хорооны гишүүд болон салбарын яам мал эмнэлгийн ерөнхий газар дээр очиж ажиллахад мал эмнэлгийн салбарт бас нэлээдгүй зүйлсийг хийхээр төлөвлөж байгаа тухай ярьсан. Тэрхүү төлөвлөж байгаа ажлыг хийх хэрэгжүүлэх төсөв хөрөнгө ямар байна? 

Хоёрдугаарт, Зүүн бүсийн мал эмнэлгийн төв лабораторийг Хэнтий аймагт байгуулах тадаар 2021 оноос хойш л ярьж ирсэн. Үүний үйл явц бас ямар байгаа вэ?

Гуравдугаарт, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд дээр аудитын тайланг сонслоо. Хэнтий аймгийн төв Хэрлэн сум, Хэрлэн голын хөвөөн дээр 700 га талбайд усалгааны систем хийнэ гэж АХБ-аас 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн "Жинсийн овоо" гэдэг компани өнөөдрийг хүртэл олигтой хийсэн юмгүй явж байгаа. Гэрээ байгуулаад хугацаа нь дуусчихсан. Яам сонгон шалгаруулсан компаниа шахаж ажиллуулах, ажлыг нь дуусгах, хүлээж авах тал дээр ямар бодолтой байна?

Төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудлууд дээр миний хувьд өмнө нь байнгын хороон дээр хэлж байсан. Хөрөнгө шаардахгүйгээр бодлогоо хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах зүйлүүд ер нь салбарын яамнаас юу гарч байна?

ШИНЭ МЭДЭЭ