2024.12.06
Эдийн засаг, Худалдаа
Ж.Ганбаатар: Төр хувийн хэвшлийн хуулийг өөрчлөх шаардлагатай
УИХ-ын чуулганы /2024.12.06/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Төр хувийн хэвшлийн тухай хуулийг 2022 онд баталсан. Л.Гантөмөр сайдын гишүүдийн асуултад хариулж байгаа хариултыг сонсохоор энэ бол төр хувийн хэвшлийн хүрээнд их олон ажил хийгдэх нь. Энэ Төр хувийн хэвшлийн хуулийг өөрчилчхөж болоогүй юм уу? Би Ерөнхий сайдтай 3,4 удаа хувийн хэвшлийнхэнтэй уулзалтад оролцсон. 2023, 2024 онд. Төр хувийн хэвшлийн хууль бол болохгүй байна гэж хувийн хэвшлийнхэн маш их ярьж байгаа. Өнөөдрийг хүртэл энэ 2022 оны баталсан хуулиар явж байгаа ажил үйлчилгээ алга байна шүү дээ.
Тухайн үед ажлын хэсэгт нь зөндөө зүйл ярьсан , бараг загнуулаад л үлдсэн юм. Та буруу бодож байна энэ хууль сайхан хууль, харж байгаарай, маргааш гоё болчихно л гэсэн. Гэтэл 2022,2023,2024 он дууслаа, одоо 2025 он эхэллээ.Уг нь энэ хуулийг засаад явчихвал зүгээр байсан юм. Миний хувьд төмөр замын холболт зэрэг том төслийг 100% дэмжиж байгаа. Амнатийн татварыг гишүүд сайн мэдэж байх ёстой. Энэ бол зарцуулдаг татвар биш, хадгалдаг үржүүлдэг татвар.
Түүний асуултад Сангийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.