2024.11.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Д.Рэгдэл: 23 дахь удаагаа тэмдэглэж буй “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн мэнд хүргэе
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэхүү өдөртэй холбогдуулан, Шинжлэх ухааны Академич, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлэхдээ, “Монгол түмэндээ 23 дахь удаагаа тэмдэглэж буй “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн мэнд хүргэе. Шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийн төлөө мэдлэг оюун, туршлага, сэтгэл зүтгэлээ зориулан яваа эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарын нийт ажилтан, ажилчид, эрдэм ухааныг эрхэмлэн дээдлэгч нартаа талархаж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалтай, эрдэм номын аяндаа арвин их олз омогтой байхын ерөөлийг өргөе” хэмээв.