МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Найдалаа: Төсөв алдагдалгүйдээ биш гол нь үр ашигтай байх ёстой

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Найдлаа:

Төсвийг эргэж хараад, танаж буйг дэмжиж байгаа. Гэхдээ ойлгомжгүй зүйл    байна. Эхнийх нь алдагдалгүй төсөв гэсэн. Одоо энд танилцуулж буй дүгнэлт хийж байгаа байгууллага болон институц сайд болгон ингэж ярьж байна. Цаашдаа ийм жишиг тогтоод явах юм уу. Төсвийн төсвийн бодлогын гол агуулга нь үр ашиг гэж ярина уу гэхээс биш алдагдалтай алдалгүйгээр нь шүүдэг болчихвол  буруу жишиг болно. Цаашдаа орлогоо буруу төсөвлөх, буруу тавих, хөөрөгдөж тавих ийм буруу жишиг гарчихна. Иргэд, нийгмээс төсөв алдагдалгүй л байвал сайн гэсэн нэг ийм буруу ойлголт гараад байна. Үүнийг Сангийн яам, Засгийн газар өөрийнхөө танилцуулга дээр ашиглахгүй байж болохгүй юу. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ