МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.06
Эдийн засаг, Худалдаа

П.Сайнзориг: Эдийн засгийн тэлэлтийг тогтвортой хангах бүтээн байгуулалтын асуудал эрсдэлд орлоо

Эдийн засгийн байнгын хорооны /2024-12-05/-ний өдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмрөөс асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

Нэгдүгээрт, төсвийн хүрээний мэдэгдэл залгуулаад бид нар төсвөө яриад, хэлэлцээд батлахаас өөр гарцгүй. Гэхдээ санаа зовоож байгаа асуудал байна. Ирэх жилүүдэд нийт төсвийн 70%-ийг урсгал зардал тэр дундаа зөвхөн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, цалин хөлс эзэлж буй. Цаашдаа эдийн засгийн тэлэлтийг тогтвортой авч явах дэд бүтцийн асуудалд хөнгөн хандлаа.

Улмаар өнөөдрийн нөхцөл байдал руу орчихлоо. Одоо яах вэ? Эхлүүлчихсэн боловч үйл ажиллагаа нь явж байгаа гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй зарим төслүүдийн хугацаандаа ашиглалтад орох асуудлыг цаашдаа хэрхэх вэ гэдэг дээр Эдийн засаг, хөгжлийн яам ямар тооцоо хийвЖишээ нь, нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн тухай асуудал. Өнөөдөр л гэхэд бид төсвийн мэдээлэл аваад байж байхад гадаадын зээл тусламжаа ашиглалтыг нь багасгачхаж байна. Төсвийнхөө зарчимд нийцүүлээд мөнгө нь байгаад байдаг нефтийн үйлдвэрийг олон жил яриад, сүүлдээ иргэд маань итгэхээ байлаа. Жил ирэх тусам л инфляцбараа материалын үнийн өсөлт, ажиллах хүчний зардал гэх мэт зүйлсэд санаа зовох юмЗарим нэг гишүүдийн попролт ийм нөхцөл байдал руу оруулчихсан.

Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтыг нэлээн багасаж байгаатай холбоотой асуудал. Хувийн хэвшилтэйгээ томоохон орон зайн дээр ярина гээд байдаг. Хувийн хэвшилтэй ярих орон зай "ярих механизм" болж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг баталснаас хойш нэг ч төслийг хөдөлгөж чадаагүй байгаа. 

Нийслэлийн хэмжээнд л гэж үзэхэд. Нэг тоглоомын талбайг барьж бариулахад жилийн хөгжлийн төлөвлөгөөнд УИХ-аар оруулчихсан байхыг шаарддаг. Бүтэшгүй жилийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулахын тулд бараг 2 жил явж байж ордог. Тэгээд ямар ч ажиллагаагүй нэг иймэрхүү хууль хийчхээд "төр хувийн хэвшлийн түншлэл" гэх жишээний. Хувийн хэвшилд орон зай гаргаж өгнө л гээд байдаг. Хувийн хэвшлийг тэлэх, орон зайгаа бүрдүүлэх тэр дэд бүтцийн юмнаас нь бид хэд харамлачихлаа. Дэд бүтцийг нь бүрдүүлж өгсөнгүй, цэвэрлэх байгууламж орохгүй бол нийслэлийн төвлөрөл саарч, орчны бохирдол буурахгүй, орон сууцжуулах асуудал зогсоно. Нефтийн үйлдвэрээ барьж чадахгүй бол гадаад валют, гадаад худалдааны тэнцэл дээр валют урсгасан хэвээрээ л байна. Эцсийн эцэст энэ бүхний хохирогч нь хэн юм бэ. Одоо тэгвэл яах вэ? 

Томоохон төслүүдээс зээлийн ашиглалттай холбоотой төсвийн хүрээний мэдэгдэл дээр бодлоготойгоо уялдуулахад энэ 2 төсөл чинь хэр явах юм юм. Дуусах юм уу. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг өөрчлөх бодол байна уу?

Түүний асуултад ,Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариуллаа.

Бид парламентын засаглалтай улс. Монгол Улсын хөгжлийн бодлогыг гаргах эрхийг хэнтэй ч хуваалцахгүй. Парламент сая бидний өргөн барьсан төсөв дээр ямар дүгнэлт гаргасан бэ гэвэл. Та нар алдагдалгүй батал гэдэг дүгнэлтийг гаргасан. Бид хамт сууж байгаад гаргасан дүгнэлтээсээ амархан ухарч, "ерөөсөө болохгүй" зардал бууруул гэсэн. Нэг ёсондоо, алдагдалгүй болгох гэсэн чиглэлээр ЗГ төслөө боловсруулж байгаа. ЗГ парламентыг чирдэг тохиолдол огт байгаагүй. Монгол парламентын засаглалд шилжсэнээс хойш парламент өөрөө ЗГ-ыг удирддаг тэр удирдлагаа хэзээ ч алдаж байгаагүй. Энэ удаа ч гэсэн. Удирдсан учраас л Ерөнхийлөгч хориг тавьсан.

Тэгэхээр парламент өөрөө бодлогоо л ярих хэрэгтэй. Тиймээс парламент өөрөө бодлогоо яриад төсвөө батлах эрх нь та бүхэнд бий. Бид алдагдалгүй батална гэдэг зарчмыг тавьж байгаа. Асуудал байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Мэдэхгүй царайлаад популизм хийж байна. Ер нь популизм ямар өртөгтэйг бүгдээрээ мэдэрнэ ээ. Өмнөх популизмууд өнөөдөр юу болгож байгааг бүгдээрээ харж байгаа. Сайхан уран ярьсан хүмүүсийн популизм бас адилхан. Яг таны хэлдэг нефтийн үйлдвэрийг хойшоо татна. Баталгаатай арын хаалга гэж байхгүй. ХАА-н салбарт хэрэгжих гэж байсан төслүүдийг хойшоо татна. Баталгаатай шүү. Тийм учраас юуг хэн хойшоо татсан гэдэг нь хар дээр цагаанаар түүх болоод үлдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ