2024.12.05
Улстөр
Т.Аубакир: Төрийн болон орон нутгийн өмчит ААН-ийн санхүүгийн тайланд нийцлийн аудит хийх шаардлагатай
Төсвийн байнгын хорооны (2024 оны 12-р сарын 4)-ний өдрийн хуралдаанаар Аудитийн сэдэв батлах тухай хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Т.Аубакир Төрийн хэмнэлтийн тухай хуулинд нийцлийн аудит хийх шаардлагатай гэдгийг онцлон, өөрийн байр сууриа илэрхийлж, санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Аудитын ирэх жил хийгдэх сэдвүүдтэй танилцлаа. Үүн дээр зөв зүйтэй бас шалгалт хийх, аудитын дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай зүйлүүд орсон. Төрийн болон орон нутгийн өмчит ААН-ийн санхүүгийн тайланд зайлшгүй аудит хийх шаардлагатай. Энэ төрийн өмчит болон орон нутгийн өмчтэй компаниудын удирдлага, менежментийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Үнэхээр ашиггүй алдагдалтай ажиллаж байгаа зарим ТӨК-удыг хувьчлах олон нийтийн болгох чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Ер нь цаашдаа төрд ийм олон ТӨК байх шаардлага байна уу? Үүнийг мэдээж хэрэг танайхаас хийх дүгнэлт дээр үндэслээд шийдэх байх.
Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд зайлшгүй хяналт дүгнэлт хийх шаардлага бий болчихсон. 2022 оны 4 сарын 29-ний өдөр батлагдсан хууль түүнээс хойш 5 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Хэмнэлтийн хуулийг 2022 онд баталснаар Монгол Улсад төсвөөс ер нь хэдий хэмжээний хэмнэлт бий болж чадсан юм. Энэ хууль маань яг хэрэгжсэн юм уу, үгүй юм уу?
Ажиглаад байх нь ээ газар хэлтсийн дарга нар ч юм уу зарим нэг албан хаагч нарын унаж байсан унаа тэргийг бүгдийг нь Улаанбаатар хотод болон аймаг дээр нь төвлөрүүлээд л байсан. Маш олон эвдэрхий, хэмхэрхий машин л хоцорсон. Үүнийхээ дараа нөгөө машинаа өгчихсөн дарга нар чинь дахиад л шинэ тэрэг уначихсан явж байх жишээний. Тэгэхээр яг бодитой хэмнэлт энэ хуулийн хүрээнд гарч чадсан юм уу. Ний нуугүй хэлэхэд ер нь Хэмнэлтийн тухай хууль цаашдаа ер нь байх хэрэгтэй юм уу?Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчит ААН-ийн санхүүгийн тайланд нийцлийн аудит хийх шаардлагатай.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03