2024.12.04
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг манай улс зохион байгуулна
Энэ жилийн хурал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 30 жилийн ойтой давхцаж, "Бидний газар. Бидний ирээдүй (Our Land, Our Future)” уриан дор зохион байгуулагдаж байна. Цэнхэр бүс дэх павильонд Засгийн газар, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан хурал, арга хэмжээ зохион байгуулагддаг. Ногоон бүс дэх павильон нь олон нийтэд нээлттэй бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд голчлон зохион байгуулдаг онцлогтой.