МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярбаатар: Төлөөллийн ардчилалтай парламентад сонгогдсон гишүүд хурлаа тасалбал хариуцлага тооцох ёстой
2024.12.03
Улстөр

Б.Баярбаатар: Төлөөллийн ардчилалтай парламентад сонгогдсон гишүүд хурлаа тасалбал хариуцлага тооцох ёстой

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар УИХ-ын гишүүдийн ирц, ёсзүйн дүрмийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “УИХ-н гишүүний ёсзүйн дүрэм гэж бий. Дүрэмд хариуцлагын асуудал тодорхой туссан байдаг. УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдааныг тасалсан болон хоцорсон цагийн нийлбэр 40 цаг болвол сануулах, уучлал гуйх, цалин хасах гэсэн хариуцлагын тогтолцоо бий. Өнөөдрийн чуулганы хуралд 105 гишүүн ирцээ бүртгүүлсэн. Хуралдаа байнга суудаг гишүүдийг урамшуулж, урагшаа суулгах хэрэгтэй гэдэг их хурлын даргын санаачлагыг дэмжиж байна. Зарим гишүүд чуулгандаа ирж ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг. Энэ бол ёсзүйгүй явдал. Асуудал хэлэлцээд санал хураалт явуулах болохоор чуулганд байхгүй байгаа гишүүд эсрэг саналд тооцогдоод явдаг. УИХ-ын чуулганаас гарч байгаа шийдвэр гэдэг бол ард иргэдийн амьдралд чухал нөлөөтэй. Төлөөллийн ардчилалтай парламентад сонгогдсон гишүүд хурлаа таслана гэдэг бол ёсзүйгүй хэрэг. Тэгэхээр энэ асуудлыг хөндөж ярихаас аргагүй болоод байна. Хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай байна” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ