2024.12.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Д.Энхтуяа: Сайжруулсан түлшинд технологийн алдаа гарсан эсэхийг шалгана
Улаанбаатарын утаа аюулын харанга дэлдлээ гэж амтай бүхэн ярьж байгаа ч албаныхан үүнийг үгүйсгэдэг. Хэдийгээр 2019 онд "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхлэх үед хоёр жил орчим утаа багасаж, дэвшилттэй зүйл байсан. Харин үүнээс хойш нийслэл хот яагаад ахин утаандаа угаартах болов. Үүнд хариул өгч, холбогдох арга хэмжээг яаралтай авахаар УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хороо “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ажиллаж эхлээд байна. Энэ ажлын хэсэг нэн тэргүүнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн.
- Технологийн ажиллагаатай холбоотой стандарт, ТЭЗҮ, технологи, техник болон түүхий эдийн талаар мэдээлэл авах.
- Санхүүгийн нөхцөл байдал, өр төлбөр, татаас зэргийн талаар сонсох
- Хууль хяналтын байгууллагаас гарсан зөвлөмж дүгнэлтийг сонсох.
- Үйл ажиллагаатай танилцах, судалгаа хийх, дээрх үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийнэ.
Шалган судалсан талаарх санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох Байнгын хороо эсвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах аж. Өнөөдрийн байдлаар "Тавантолгой түлш" компани баруун бүс хаагдаж, төвийн бүс бага хүчин чадалтай ажиллаж байгаа. Үндсэндээ ганц зүүн бүсийн үйлдвэр ажиллаж байгаа юм. Уг нь энэ үйлдвэрлэлийг эхлүүлэхэд хийсэн анхны судалгаагаар гурван үйлдвэр зэрэг ажиллаж байж, нийслэлийн 210 мянган айл өрхийг утаагүй түлшээр хангана гэж үзсэн. Мөн "Тавантолгой түлш" компани 1,3 их наядын өртэй жилд 200 тэрбумын алдагдалтай ажиллаж байна гэсэн мэдээлэл өгдөг.
Энэ мэт тус компани дээр үүссэн олон асуудлыг цэгцлэх шаардлага тулгарсан.Түүнчлэн байгаль орчны үнэлгээ болон агаарт дэгдэж буй хүхэрлэг хий хүний эрүүл мэндэд хортой эсэх талаар гаргасан дүгнэлтийг ажлын хэсгийнхэн сонсох юм байна. Үүнийг зүгээр сонсоод өнгөрөх биш, асуудлыг нэн даруй шийдэхэд Нийслэл хоттой хамтран ажиллана хэмээн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Энхтуяа илэрхийлсэн билээ. Мөн сайжруулсан түлшийг анх хэрэглэж байхад ахиц, дэвшилтэй байсан. Харин өнөөдөр нийслэлийн утаа ийм байдалд хүрсэн нь түлш үйлдвэрлэх явцад технологийн алдаа гарсан байх магадлалтай гэж эхний байдлаар үзэж буйгаа хэлсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
2024.12.04
Эмэгтэй парламентчдын III чуулган боллоо
2024.11.04
ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2024.10.26