МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн дээд одон, медаль гардуулав
2024.11.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн дээд одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст Төрийн одон, медаль гардууллаа. 

Шагнал хүртсэн иргэдийн одон медалийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гардуулав. 

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН: 

Г.Нансалмаа Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, улсдаа 44 жил ажилласан

Д.Лхамсүрэн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Боловсролын салбарт цэцэрлэгийн багш, эрхлэгчээр 41 жил ажилласан.

АЛТАНГАДАС ОДОН : 

Л.Дамбаасүрэн Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, барилгын салбарт 36 жил тасралтгүй ажилласан. 

Ч.Нүрзээ Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Боловсролын салбарт бага ангийн багшаар 30 жил ажилласан.

Г.Сүрэнжав Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, Боловсролын салбарт бага ангийн багшаар 25 жил ажилласан.

Д.Сэлмаажав Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, Боловсролын салбарт бага ангийн багшаар 24 жил ажилласан.

С.Долгор Ховд аймгийн Манхан сумын харьяат, улсдаа 32 жил ажилласнаас худалдааны салбарт 22 жил ажилласан.

М.Гажид Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Боловсролын салбарт бага ангийн багшаар 24 жил ажилласан.

Ж.Оюунгэрэл Говь-Алтай аймгийн, Бугат сумын харьяат, Боловсролын салбарт 28 жил ажилласан.  

Д.Нямлхагва Боловсролын салбарт бага ангийн багшаар 34 жил тасралтгүй ажилласан. 

Д.Өнөрцэцэг Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 30 жил ажилласан байна. 

ШИНЭ МЭДЭЭ