МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.29
Эдийн засаг, Худалдаа

Б.Баярбаатар: Төсвөө хурдан батална гээд ахин алдаа гаргах эрх бидэнд байхгүй

УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

Их хурал хуулиар олгогдсон хоёр эрхээ эдэлсэн. Эхнийх нь нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр дэг оруулж ирж, батлуулаад хэлэлцээд явах байсан. Энэ дэмжигдээгүй.Өнгөрсөн хугацаанд 10 удаа хуульд хориг тавьж байсан. Төсвийн хуульд 6-аад нь хориг тавьсан. Үүнийг Их хурал хүлээж авсны анхны тохиолдол нь 2025 оны төсөв. Өнгөрсөн хугацаанд оруулж ирж байсан төсөвт алдаа дутагдал байсныг энэ парламент няхуур хандаж байна. Засгийн газар үүн дээр анхаарч ажиллах ёстой.Хууль орж ирээд батлуулаад цааш явдаг байсан бол ахиж ингэхгүй юм байна. Дараа нь алдаа гардаг юм байна гэдгийг харлаа. Жишээ нь бид тодорхой болгох асуудал байна. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хууль хүчингүй болж байгаа юм уу.

Хүчин төгөлдөр болоогүй. Тэгсэн хэр нь хүчингүй болоогүй. Их хурал өөрөө үүнийг хүчингүй болгодог эрх зүйн орчин бий. Цаашдаа ийм тодорхойгүй зүйлийг тодорхой болгох шаардлага байна. Орон нутгийн төсөвтэй холбоотой олон асуудал яригдана.Олон аймгаас асууж, тодруулж байна. Дараагийн асуудлаа яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Хурдан, түргэн гээд дахин алдаа гаргах эрх байхгүй. Үүнийг бид алдаа гэхээс илүү сургамж гэж хүлээн авч,2026 оны төсөв хэлэлцэхэд ийм байдалд орохооргүй эрх зүйн орчин бүрдүүлэх, үүргийг энэ парламент хүлээж буйг ойлгох хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ