2024.10.05
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Дорнод аймгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, О.Саранчулуун, М.Ганхүлэг нар Дорнод аймгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж, санал солилцлоо.
УИХ-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж жагсаалтаар сонгогдсон О.Саранчулуун гишүүн болон зүүн бүсээс сонгогдсон гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг нарт Дорнод аймагт хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтыг танилцуулжээ.
Тус төв нь 2023 оны 7 сард байгуулагдсан 25 ажилчидтай. Аймгийн хэмжээнд нийт 4,500 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдардгаас тус төвд 300 гаран иргэн үйлчлүүлдэг. Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд жилд нэг удаа хамтран үйл ажиллагаа зохион байгуулахаар шийдвэрлэлээ.