51266166
uchral@parliament.mn
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.11.25
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Хаягжилтын асуудал Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд нэн тэргүүний шийдвэрлэх асуудал болсон
21-р зуунд манай улс шиг ертөнцийн зүг чиг, байшин барилгын өнгө зүс, өргөн бүдүүнээр байршлаа заадаг улс орон нэг ч байхгүй. Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна.
Энэ мэтчилэн хаягжилтын асуудлаа бид шийдээгүй байж түгжрэл, шуудангийн хүргэлт, онцгой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ ярих нь утгагүй.Тийм учраас миний бие хаягжилтын асуудлыг үндсээр нь шийдвэрлэхээр “Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байна.Энэ хүрээнд ажлын хэсгийг хуралдуулж улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж нэгдсэн сантай болгох, шаардлагатай хууль эрх зүйн орчныг шинэчлэх, олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт технологид суурилсан байдлаар асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Та бүхэн санаж байгаа бол Засгийн газраас БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтарч Сөүлийн гудамжинд жишиг хаягийн стандартын эхний загварыг нэвтрүүлж, шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Ирэх жилүүдэд хууль тогтоомж, эрх зүйн орчныг шинэчлэхээс эхлээд хаягийн мэдээллийг удирдах дэвшилтэт системтэй болж гудамж, зам талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулна. Үр дүнд төр, хувийн хэвшлийн бүхий л үйлчилгээний цаг алдалт арилна. Баримжаагаараа зүг чиг заахаа больж гудамж, дугаар, тоотоор шууд ойлголцдог болсон цагт бидэнд маш олон давуу тал, үнэлж баршгүй их бүтээмжийг бий болгоно.
Цаашлаад хаягжилт тодорхой, оновчтой, нэгдмэл бүтэцтэй болсноор бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хот, орон нутгийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөд чухал нөлөөг үзүүлж бодит нөхцөл байдалд суурилсан үнэлэлт дүгнэлтийг хийх, судалгаа явуулах, анализ хийх боломжийг бүрдүүлж өгнө. Алийн болгон бид “Наад өндөр байшингийнхаа баруун талаар нь тойроод зүүн гар тийшээ эргээд гурав дахь хаалгаар ороод ир” гэж нэгэндээ хаяг заахав дээ. Тиймээс энэхүү ажлыг эрч хүчтэйгээр, хойш суулгүй, бодит ажил хэрэг болгоно.
ШИНЭ
МЭДЭЭ
Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа
2024.12.05
Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах асуудлыг судалж байна
2024.12.04
Кувейтийн байгаль хамгаалах төвийг Байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэхээр болов
2024.12.02
Төрийн хүнд суртлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд салбар бүрийн уялдаа холбоо чухал
2024.12.02
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2024.11.29
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна
2024.11.28
“Монгол улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо
2024.11.27
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ
2024.11.27
Төрийн албаны бүтээмж нэмэгдүүлэх, төрийн албыг цомхон чадварлаг байлгах боломжийг эрэлхийлж байна
2024.11.25
Хаягжилтын асуудал Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд нэн тэргүүний шийдвэрлэх асуудал болсон
2024.11.25
ТӨР ХАЛААСНЫ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДААС САЛЖ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДТОЙ ХАМТАРНА
2024.11.22
ХЭМНЭЛТЭЭС БҮТЭЭМЖРҮҮ ХАМТДАА
2024.11.22
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Засгийн газраас "Хархорум" хотыг сэргээн босгох ажилд онцгой ач холбогдол өгч ажиллана
2024.11.21
"Монгол Улсад геополитикийн хувьд том боломж нээгдэж байна"
2024.11.21
Хуримтлалын сангаар дамжуулж иргэдээ орон сууцжуулах шаардлагатай
2024.11.20
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
2024.11.20
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ
2024.11.20
Авто замын засвар арчлалтын ажилд төр хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, хамтарч ажиллана
2024.11.20
Парламент бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг, засаглах эрхийг амьдралд бодитоор хэрэгжүүлдэг байгууллага
2024.11.19