МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Архангай аймгийн “Шинжлэх ухаан, инновацын төв"-тэй танилцлаа
2024.10.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Архангай аймгийн “Шинжлэх ухаан, инновацын төв"-тэй танилцлаа

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн нар Архангай аймагт энэ сарын 7-ны өдөр ажиллалаа. 

Ингэхдээ төрийн алба хаагчидтай уулзалт зохион байгуулж, төрийн бодлого шийдвэрийн талаар танилцуулж тэдний санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, цаашид анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Хэрлэн, М.Энхцэцэг нар үргэлжлүүлэн Архангай аймгийн төвд шинээр байгуулагдсан “Шинжлэх ухаан, инновацын төв"-тэй танилцаж, тус аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсжээ.

Тус төвд аймгийн бүх насны иргэд хүрэлцэн очиж, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, суралцан хөгжих боломж бүрдсэн болохыг Б.Хэрлэн гишүүн онцолж байв. 

ШИНЭ МЭДЭЭ