2024.11.08
Эдийн засаг, Худалдаа
С.Цэнгүүн Эрчим хүчний реформтой холбоотой баттай болоогүй мэдээллийг худал, хуурмагаар цацаж болохгүй
УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
Өглөөний мэнд хүргэе. Төсөвтэй холбоотой асуудал хэдэн 7 хоног ард иргэдийн дунд болон Их Хурлын гишүүдийн анхаарлын төвд байна.
Сая үг хэлж байхад яагаад тасалсанг ойлгосонгүй. Их Хурлын гишүүд өөрсдийнхөө бодож буй зүйлсийг ярих эрхтэй байх гэж бодож байна тиймээс цаашид үүн шиг үг тасалмааргүй байна гэж хэлмээр байна.
Төсөвтэй холбоотойгоор эрчим хүчний асуудлаар иргэдээс маш их бухимдал дургуйцэл ирсэн энэ нь үнэ нэмэх гэж байна гэсэн ойлголтоор ойлгосон. Эрчим хүчний реформ бол ганцхан үнэ нэмэх асуудал биш юм. Эрчим хүчний реформтой хамт явж байгаа маш олон зүйлийн нэг нь төрийн өмчит компаниудын менежментийг шинэчлэх зүйл байгаа тиймээс энэ төсөвтэй холбоотойгоор бид нар бас энэ зүйлүүдийг анхаарч харах зайлшгүй шаардлага байна. Эрчим хүчний реформыг бид нар үргэлжлүүлж цааш нь маш хурдтайгаар хийх зайлшгүй шаардлага байгаа энэ дундаа бид нар шинэ эх үүсвэр татах хөрөнгө оруулагч нартаа ч гэсэн ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа дээр УИХ-ын гишүүд дэмжиж ажиллаж байгаа дээр маш их баяртай байна.
Тиймээс манай эрчим хүчний реформ бол 2024-2028 оны хооронд зайшгүй хэрэгжих ёстой маш том реформын зүйл тэгэхээр үүн дээр би сэтгүүлч нарт хандаж хэлмээр байна. Буруутайгаар, санаатайгаар энэ асуудлыг улс төржүүлмээргүй байна гэдгийг хэлмээр байна.Баттай болоогүй мэдээллийг худал, хуурмагаар цацахаа бас болиосой гэж хүч байна учир нь энэ хувь хүнтэй холбоотой асуудал биш энэ бол эрчим хүчний реформ үндэсний их хэмжээний эдийн засгийн хөдөлгүүр болох том асуудал байж байгаа.
Тэгэхээр эрчим хүчид оруулж байгаа 1.00 төгрөгийн хөрөнгө 4.00 төгрөг болж өсдөг ийм том буюу манай эдийн засгийг томоор шийдэх боломжтой асуудал байгаа юм тиймээс энэ эрчим хүчний реформтой холбоотой асуудал явагдаж байхад улс төржүүлэлт хийж эсхүл төсөв хэлэлцэж байх үед санаатайгаар асуудлыг өөр тийш нь чиглүүлдэг байх аа болимоор байна гэдгийг хэлмээр байна.
ШИНЭ МЭДЭЭ
Эрчим хүчний тусгаар тогтнол
2024.09.11