2024.10.31
Эдийн засаг, Худалдаа
М.Бадамсүрэн: Гарааны бизнес эрхлэгчидээ хэрхэн дэмжих вэ?
УИХ-ын яуулганы /2024.10.31/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Том аж ахуй нэгжүүдийг татварын бодлогоор дэмжихээс гадна жижиг аж ахуй нэгжүүдээ яаж дэмжих вэ, цаашдаа ямар бодлого барьж ажиллах гэж байна. Засаглалын буруу нөхцөлөөс болж зарим сангийн үйл ажиллагаа үр дүнгүй ажил болдог. Орон нутагт олгосон сум хөгжүүлэх санд олгосон 50 сая төгрөг царцсан байдалтай байна. Үнэ цэн нь алдагдаж байгаа, цаашдаа яаж үр өгөөжтэй, эрэлт, хэрэгцээнд үндэслэн эргэлтэд оруулж хүртээмжийг нэмэх вэ. Энэ талаар сонгуулиар яриад л явсан. Энэ зүйлээ ажил хэрэг болгох ёстой. Нөхөн сэргээгдэх боломжгүй байгалийн баялгаас орж ирж буй орлогыг нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх боломж бий юу. Үүн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль шиг хууль батлуулах боломж байгаа юу?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.