2024.10.31
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Д.Энхтүвшин: Энгийн хувьцаагаа давуу эрх рүү хэзээ шилжүүлэхээр төлөвлөсөн бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Энгийн хувьцааг компани тухай хуульд давуу эрхийн болон бусад өрийн хэлбэрт шилжүүлж болохгүй гэж заасан байгаа. Зөвхөн нэг төсөл дээр үүнийг оруулахаар өөрчилж байна. Төсөлд итгэж буй итгэлийн асуудал. Өөрийн компани засаглалд орохоос санхүүгийн эрсдэлээс зугтаж, компани засаглалд орохгүй юм шиг харагдаж байна. Олон улсын зах зээлд үнэ байнга хэлбэлзэж байдаг. Иймд энгийн хувьцаагаа давуу эрх рүү хэзээ шилжүүлэхээр төлөвлөсөн бэ. Хувь хүний хувьд заавал ингэж оруулах хэрэг байна уу гэсэн бодолтой байна. Энэ хууль зөвхөн энэ төсөлд биш бусад төсөлд хэрхэн хамаарах талаар харьцуулж судалж үзсэн үү. Цаашдаа ураны үнэ ханш ямар түвшинд хүрэх вэ.
Түүний асуултад Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.