Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы 29 дэх ээлжит хуралд оролцлоо
2024.09.27
Хүний эрх

Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы 29 дэх ээлжит хуралд оролцлоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулган (АНДЧ)-ны 29 дэх ээлжит хуралд оролцлоо.

АНДЧ-ны ээлжит 29 дэх хурал нь Тайланд Улсын нийслэл 2024 оны 9 дүгээр сарын 24-25-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд хурлын эхний өдрийн үйл ажиллагааг АНДЧ-ны дэд дарга бөгөөд тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан удирдлаа.

Уг хуралдаанаар АНДЧ-ны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, стратеги төлөвлөгөөний биелэлтийн байдал, жендэрийн зорилтуудын биелэлт, тэр дундаа гишүүн байгууллагууд дахь жендэрийн тэгш байдлын үзүүлэлт зэрэг дотоод засаглалын шинжтэй асуудлыг хэлэлцэж батлав.
Мөн АНДЧ-ны ээлжит 30 дахь хурлыг зохион байгуулах улсыг тодруулах санал хураалтыг энэ үеэр зохион байгууллаа. Тус санал хураалтаар 30 дахь ээлжит хурлыг Фижи Улсын хүний эрхийн үндэсний байгууллага зохион байгуулахаар тогтов.

АНДЧ-ны 29 дэх ээлжит хурлын 2 дахь өдрийн хуралдаанаар гишүүн байгууллагууд жилийн үйл ажиллагааны хүрээнд АНДЧ-ны стратегид тэргүүлэх ач холбогдол өгч буй хүний эрх хамгаалагч, жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт гэсэн гурван сэдвээс сонгон хүчин чармайлт гарган хийж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийж, гаргасан амжилт, тулгарч буй гол сорилтууд, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд өгөх зөвлөмжийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс жендэрийн тэгш байдлыг хангах талаар сүүлийн 4 жилийн хугацаанд гаргасан хүчин чармайлт, түүний үр дүнд төр, засаг, шийдвэр гаргагчдад хүргүүлсэн Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлээр өгсөн санал, зөвлөмжид үндэслэн УИХ-аас гаргасан тогтоолын хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Ялангуяа улс төрийн буюу шийдвэр гаргах түвшинд гарч буй эерэг өөрчлөлт, түүний дунд Сонгуулийн хуулиар УИХ-ын сонгуульд нам, улс төрийн эвслүүдээс нэр дэвшигчдийн дунд аль нэг хүйсийн төлөөллийн эзлэх хувь 2024 оны сонгуулиар 30 хувиас доошгүй, 2028 оны сонгуулиас эхлэн 40 хувиас доошгүй байхаар хуульчилсан зэрэг ахиц дэвшлийг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ