МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.25
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Иргэдэд өгсөн амлалтын дагуу 2025 оны төсөв дээр зардлын асар том "шинэчлэл" хийгдэх ёстой байсан!

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

УИХ-ын парламентын сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Хамтарсан Засгийн газрын оролцогчдын нэг нь татвар, халамж, төрийн оролцоо өндөр байж болно гэх. Нөгөө талдаа татвар болон төрийн оролцоог багасгая гэдэг үзэл баримтлал бүхий эсрэг тэсрэг байх. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр гараад үндсэндээ 100 дахь хоногтоо үргэлжилж байна. Тэгэхээр хамтарсан Засгийн газрын оруулж ирж байгаа 2025 оны төсвийг бид хэлэлцэж байна. Асар их тэлэлттэй төсвийг бид хэлэлцэж байна. Уг нь намуудын мөрийн хөтөлбөр тус бүр дээр төсвийн зарлагыг ДНБ-нд 40 шахчихсан байгааг  25 хувь руу оруулна гэх утгаараа байгаа. Энэ амлалтынхаа дагуу явсан бол төсвийн зардал болон төрийн оролцоо асар их багасна. Үүнийгээ дагаад татвар ч багасах ёстой болно. Мөн үүнийг дагаад төрийн албанд иж бүрэн шинэчлэлийн бодлого оруулж ирэх ёстой байсан. 

Ард түмэнд өгсөн амлалтын дагуу энэ удаагийн төсөв дээр төсвийн зардлын асар том "шинэчлэл" хийгдэх ёстой байсан. Гэтэл эсрэгээрээ асар их тэлэлттэй төсвийг өнөөдөр хэлээлцээд сууж байна. Татвар их байна гэдэг чинь төрийн зохицуулалт их, ард иргэдийн нийгмийн эдийн засгийн бүхий л асуудлуудыг зохицуулна гэсэн утга санааны хүрээнд төсөв орж ирж. 

2024-2028 он төсвийн зарлагыг засагт хамтарсан намууд 25 хувь руу оруулна гэсэн заалт байгаа. Дараа дараагийн төсвүүд дээр ямар төсөөлөлтэй байгаа юм? Дээрх тооны цаана үр ашиггүй хөрөнгө оруулалт, оновчлолгүй халамжийн бодлого гэх мэт зүйлүүд агуулагдаж байгаа хэмээн бодож байна.

Түүний асууалтад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ