2024.10.21
Орон нутгийн хөгжил
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна
2024 оны Улсын төсөвт Сайхан сумын 320 хүүхдийн сургууль, Баян-Агт сумын 320 хүүхдийн суудалтай сургууль тус тус сууж барилгын ажил эхлэж байна.
Сайхан сумын хувьд урьд нь сумын удирдлага концессоор хийнэ хэмээн хойшлуулсан нь цаг алдсан асуудал болсон ч 2024 ондоо ийнхүү эхлүүлж байна.
undefined
ТАВАН СУМ АВТО ЗАМТАЙ БОЛНО
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн сайд байсны хувьд бүх сумдын төвүүдээ засмал замтай болгоно гэсэн бодлого барьдаг.
Тиймээс:
- 2023 онд Хялганат, Хангал, Дашинчилэн сумдынхаа төв дундуур авто зам тавьж иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулсан бол,
- 2024 онд Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Сайхан, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдад авто замууд баригдаж байна.