МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.17
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Төвлөрлөөс чирэгдэл рүү явж буй бодлого хөгжлийн төлөвлөгөөнд сууж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ үээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

2025 оны хөгжлийн төлөвлөгөөний задаргаанууд яригдаж байна. Хэдэн зуун ажил байгаа. Эдгээр ажлуудыг хэн хийх байгаа вэ?

Монгол Ул хөгжил дэвшил, ажил төрөл, төр засаг гэж явсаар байгаад төвлөрсөн улс болоод хувирчихсан. Бүхий л шийдвэр Улаанбаатар хотод гардаг болчихсон. Энэ хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгчид нь хэн байж, төвлөрөл хэрхэн саарах вэ. Үүн дээр бодлогын ямар асуудал тусаж байна. Жишээлбэл, нэг аймагт 30 орчим агентлаг ажилладаг. 3-4 өөс бусдынх нь санхүү мөнгө, томилгоог Улаанбаатар хотоос хийдэг. Үүн дээр хариулт өгнө үү.

Яамд хөдөө явснаар төвлөрөл саарна гэж ойлгох уу. Удахгүй Уул уурхайн яам Өмнөговь руу явах юм уу. Ямар учиртай бодлогын шийдэл эдгээрээс гараад байна? 

Аймагт байгаа ХАА-н газрын даргыг аймаг нь өөрөө шийддэг, яам нь бодлогоо чиглүүлж хяналтаа тавьдаг байдлыг "төвлөрөл саарах" гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ