2024.10.17
Эдийн засаг, Худалдаа
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Үүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн талаарх МАН-ын бүлэг болон АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Батшугар, О.Цогтгэрэл нар танилцууллаа.