2024.10.08
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Б.Баярбаатар: Зөв бодлогын үр дүнд гурилын үнэ тогтвортой байна
Өнөөдрийн байдлаар гурилын үнэ буураагүй ч бас өсөөгүй, тогтвортой байна. Төрөөс газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл, урамшууллыг багагүй олгосон. Тухайлбал, үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд тариалан эрхлэгчдийн улаанбуудайг худалдаж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг.
Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ килограмм нь 5000 төгрөгт хүрсэн байхад тариалангийн салбар нь дагаад зүй ёсоор хөгжих ёстой. Гэтэл эл салбар уналтад ороод байгааг дээрх ажлын хэсэг тогтоосон. Нэн түрүүнд тариалан эрхлэгчдээ төрөөс бодлогоор дэмжих ёстой гэдэг дээр ажлын хэсгийнхэн санал нэгджээ. Түүнчлэн гурил стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нэг тул дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чадахуйц энэ салбарт цаашдаа ямар бодлого барьж, төрийн дэмжлэгийг хаана үзүүлж, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар ажлын хэсэг анхаарч ажиллаж байгаа аж.
Мөн мэргэжлийн экспертүүдийг урьж ажиллуулаад улаанбуудайн үрийг газарт суулгахаас эхлээд ургацаа хураан гурил болгон хэрэглэгчийн гарт хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж, бодитой судалгаатай хандаж асуудлаа шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Зөв бодлогоор гурилын үнийг тогтвортой барих боломжтой гэдгийг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар онцолж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2024.12.10