2024.10.03
Эдийн засаг, Худалдаа
М.Бадамсүрэн: Өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлж, тэжээлийг импортоор оруулж ирэх буюу "үнэ барих бодлого" хэрэгжүүлэх шаардлагатай!
УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Хүний нөөцийг дэмжих чиглэлээр 320 сумаас аймгийн төвийн 20 сумыг хасаад 300 суманд улсын төсвөөс 30%, аймгийн төсвөөс 30%, сумын төсвөөс 30% гаргаад найман айлын орон сууцыг баримаар байна. Нэг шатны төсвөөс нь 70 орчим тэрбум төгрөг гаргах гэхчлэн. Учир нь Дорнод аймаг бүх сумандаа найман айлын төрийн албан хаагчдын орон сууц барьсан. Энэ нь үнэхээр өндөр ач холбогдолтой байгаа. Хоёр л асуудал тулгамдаж байгаа. Нэгд, цалин хөлс болон орон сууцны тухай асуудал. Хоёрт, ЖДҮ-ийг дэмжих тухай. Төрөөс бизнесийнхнийг дэмжихийн тулд 3 чухал зүйл хийдэг. Үүнд, дэд бүтэц, хөнгөлөлттэй зээл гэх мэт багтана.
Малчдын тухайд, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх бодлогын зохицуулалтын үнийг удирдах асуудлыг авч үзэх хэрэгтэй. Зах зээл нь зохицуулна гээд орхисноос болоод өнгөрсөн өвөл хүндрэлтэй байдал үүссэн. Улс нөөцийг байнга бүрдүүлэх нь чухал бус шатахууны үнэ барьдагтай адил өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлж, тэжээлийг импортоор оруулж ирэх хэрэгтэй. Үүнийгээ эргээд хомсдсон үед нь зах зээлд тодорхой үнээр гаргах буюу үнэ барих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай!
Хурдны чиглэлийн үржлийн цэвэр азарга, гүүг жилдээ 500 ширхгийг импортолдог гэж ойлгосон. 100 сая төгрөгөөр нэг азаргыг тооцвол, 50 тэрбум төгрөг гадаадын зах зээл рүү гарж буй. Өнгөрсөн онд, хурдны өлгий Сүхбаатар аймагт адуун сүргийн манлай азарга арав нэхэхгүй уралдсан шүү дээ. Хөдөөгийн залуучуудын хувьд морь уях нь бахархал болоод хобби нь шүү дээ. Гэтэл энэ асуудал хөдөөгийн залууст маш хүнд цохилт болно. Жирийн малчин залуус ийм цэвэр азарга, гүү авч чадахгүй. Дээр нь өвсний үнэ өсгөж байгаа хамгийн гол зүйл нь уралдуулах зорилгоор хэдэн мянгаар үржүүлж байгаа цэвэр азарга, түүний төл юм. Тэгэхээр үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?
Түүний асуултад, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү хариуллаа.