2024.10.02
Улстөр
О.Цогтгэрэл: Орон нутагт булаагдсан эрхүүдийг буцаан өгөх багц хуулийн төслийг өргөн барина.
Иргэд нь сум, аймагтаа бужигнаад сонгосон иргэдийн хурлыг нь үл тоож, дээрээс даргыг нь хүртэл томилдог "муу жишиг" газар авсан. Аймаг, орон нутгаас томилгоо, төсвийн бүхий л эрхийг Засгийн газарт төвлөрүүлсэн.
Энэ буруу жишгийг эвдэхээр УИХ дахь АН-ын бүлгээс "Нутагтаа эзэн Монгол" нэрийн дор орон нутагт булаагдсан эрхүүдийг нь буцаан аваачиж өгөх багц хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна.