2024.10.01
Орон нутгийн хөгжил
2023 оны Монгол Улсын шилдэг аймгийн нэгээр Увс аймаг шалгарлаа
Увс аймаг 2023 оны Монгол Улсын шилдэг аймгийн нэгээр шалгарсан батламжийг Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд ЗГХЭГ-аас гардан авлаа. /2024-09-30/
2020 оны сонгуулийн үр дүнгээр Увс аймагт Ардчилсан нам олонхи биш ч олуулаа болж, бие даагчидтай хамтран засгаа байгуулан ажилласан билээ.
Бүтэн ялаагүйн "зовлон" дундуур нам, төрийн нюансыг олж, хууль дүрмийг чанд мөрдөн ажилласан ажлын үр дүнг Монголын төр, Засгийн Газраас үнэлж, 5 аймгийг шилдгээр зарласнаас АН удирдлагатай багтсан ганц аймаг нь болжээ.