Н.Учрал: ТӨРИЙН АЛБАНД ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
2024.09.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: ТӨРИЙН АЛБАНД ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

Өнөөдөр төрийн албанд 220.000 алба хаагч ажиллаж байна. Үүнээс төрийн жинхэнэ албан хаагч дөнгөж 30%. Үлдсэн 70%-ийг төрийн үйлчилгээний алба хаагчид эзэлж байна. Жил бүр цэцэрлэг, сургууль нэмэгдэхийн хэрээр багш, сурган хүмүүжүүлэгчид нэмэгдэж үүнийгээ дагаад төрийн албан хаагчдын тоо нэмэгддэг.

Иймд төрийн албыг төрийн болон нийтийн алба гэж хоёр ангилна. Төрийн жинхэнэ албан хаагч нь хууль, санхүү, захиргаа гэх мэт тухайн салбарын нийтлэг чиг үүргийг хариуцна. Бусад чиг үүргийг салбартаа мэргэшсэн залуусаар салхи оруулж хийлгэдэг тогтолцооруу шилжинэ.
Дүүрэг, хороо, сум, багийн гээд төрийн анхан шатанд заавал төрийн албаны ерөнхий, тусгай шалгалт шаарддаг байдлыг хална.Төрийн албыг цомхон, бүтээмжтэй, хүртээмжтэй, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалттай болгоно.

ШИНЭ МЭДЭЭ