Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Т.Аубакир
2024.09.03
Орон нутгийн хөгжил

Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл

2020, 2024 оны УИХ- ын ээлжит сонгуулиар төрөлх Баян-Өлгий аймгийнхаа сонгогчдын итгэлийг хүлээн төрийн түшээ болсон нь Монголын төр түүнд итгэж улс орны ачааг үүрүүлэхээр сонгосны тод жишээ болсон юм. УИХ-ын гишүүн Т.Аубакир аливаад арга саам хайж цаг хожих биш амласан л бол шуудхан хийгээд эхэлдэг шулуухан зантай. Тиймдээ ч элдэв лобби, эд хөрөнгийн шунал, авлигын асуудал, ёс зүйгүй үйлдэл өнөөдрийг хүртэл түүнээс хол байж ирсэн.

Т.Аубакир гишүүн Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийтдээ 52 хуулийн ажлын хэсэгт орж ажиллав. Тухайлбал, Казах, Тува хүүхдүүдийн эх хэл дээрээ сурч боловсрох асуудал, хүний эрхийг хангах, хамгаалах асуудлууд, мөн Монгол Улсын хүнс хөдөө аж ахуйн салбар болон Үйлдвэржилтийн бодлогыг тодорхойлох, Малчдын нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг хэд хэдэн чиглэлд фокуслав.

Өнгөрсөн парламентын хугацаанд, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Асгатын мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулж, шаардагдах хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Монгол” компаниас шийдвэрлэж, Цагааннуурын боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаанд оруулан Олон улсын жишигт хүргэн, чөлөөт бүс байгуулахаар тогтсон болно. Мөн Баян-Өлгийн аймгийн бүх сумдыг аймагтаа хатуу хучилттай авто замаар холбох асуудлыг УИХ-д удаа дараалал тавьж, зүтгүүлэн ажилласны дүнд Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлийн замын төсвийг улсын төсөвт оруулж тендер нь зарлагдахад бэлэн болов.

Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлийн авто зам

Түүнчлэн Алтай таван богд, Хотон, Хурган нуур чиглэлд тог цахилгаантай болгох асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарч ажилласан нь нутгийн олныхоо талархлыг хүлээдэг юм.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2020-2024 онд улсын Улсын төсвийн хөрөнгө оруулалт түүхэнд байгаагүй өндөр дүнтэй батлагдав.

ХОВД ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ДУГУЙН ЗАМ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БҮХИЙ АМРАЛТЫН БҮС БАЙГУУЛНА

УИХ-ын гишүүн Т.Аубакир 2020 онд сонгогдмогцоо хамгийн түрүүнд Хүүхэд Залуучуудын хөгжлийн төвийн барилгатай болох ажлыг улсын төсөвт суулгаж байсан. Тэгвэл энэ барилга тун удахгүй ашиглалтад орох гэж буй. Үүнээс гадна төв стадион, хүүхдийн парк болон Ховд голын эрэг дагуу дугуйн зам, явган хүний зам бүхий амралт чөлөө цагаа өнгөрүүлэх бүсийг байгуулахаар зураг төслийн ажлыг хийлгүүлж бэлэн болгожээ. Дашрамд нэмж дурдахад, Хөгжлийн төвийн барилгын хувьд зарим тусгагдаагүй байсан зүйлсийг нэмж улсын төсөвт тусгуулсан бөгөөд нэг мөр орчин үеийн шийдэл бүхий цогц төвтэй болох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр дотроо усан бассейн, номын сан, мини кино театр, кофе шоп, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах, үеийн хүүхдүүдийнх нь дунд хөгжих боломжоор нь хангах сургалт, хөгжлийн өрөөтэй болгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж.

Баян-Өлгий аймагт 720 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэгдсэн байдаг.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТЫН МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ

УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар, Х.Жангабыл нар Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж дараах асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр болов. Үүнд:

  • Өлгий сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийг хугацаанаас нь өмнө 9 дүгээр сард багтаан, ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ. Өлгий сумын 6, 9, 10 дугаар багийн хүүхдүүд стандартын шаардлага хангасан, анги дүүргэлт нь хэвийн нөхцөлд суралцах боломжтой болно.
  • Хос хэлний сургалтын бодлого, хөтөлбөрийн хүрээнд тулгамдаж байгаа тодорхой асуудлыг шуурхай шийдвэрлэнэ.
  • Баян-Өлгий аймгийн боловсролын чанар, хүртээмжид тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг талуудын оролцоотой боловсруулж, хэрэгжүүлнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 18 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ УЛСЫН ТӨСӨВТ СУУЛГАВ.

Дурдвал,

  • Баян-Өлгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөцийг хоёр дахин нэмэгдүүлэв.
  • Улаанбаатар хотруу хагалгаанд орохоор явдаг байсан асуудлыг бүрэн шийдэж аймгийн нэгдсэн эмнэлэгт “Дурангийн хагалгааны апарат” шийдүүлэв.
  • БНСУ-тай хамтран мэргэжлийн эмч нарыг авч ирж аймгийн 2000 иргэнийг үнэгүй үзлэг оношлогоонд хамруулав.
  • “Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд Баяннуур, Ногооннуур сумдад иж бүрэн шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжийг тус тус шийдвэрлүүлэв.

БҮХ ЦЭЦЭРЛЭГҮҮД ХҮЛЭМЖТЭЙ БОЛЛОО

Тэрээр 2021 онд "Ногоон Өлгий" аяныг санаачлан эхлүүлж байсан бөгөөд уг аяны хүрээнд хэд хэдэн ажлыг санаачлан хийсний нэг нь Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгт хүлэмж гардуулсан явдал билээ. Тус цэцэрлэгийн хамт олны хөдөлмөрч санаачилгатай ажлын үр дүнд хүүхдүүд жил бүр өөрсдийн хүнсэндээ хэрэглэх ногоогоо тариалж, нутгийнхаа хөрсөнд ургасан эрүүл органик хүнсээ хэрэглэн 4 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү санаачилгыг үргэлжлүүлэн "Шинэ хөдөө" төслийн хүрээнд аймаг дахь бүх төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг багаас нь байгаль дэлхийтэй харьцах боловсролыг олгож, байгаль орчноо хайрлах, хүнсний ногоо тарьж ургуулахад сургах зорилгоор аймгийн хэмжээний бүх төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүлэмж олгохоор шийдвэрлэсэн.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ СҮҮЛИЙН 4 ЖИЛД 85.7 ТЭРБУМ БОЛЖ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭВ

  • Үндэсний цөөнхийн Казах, Тува хүүхдүүд маань нэгдүгээр ангиасаа Монгол хэл үзэхээр болгох гэж байсныг таслан зогсоож эх хэл дээрээ боловсрол эзэмших эрхийг нь хангаж өглөө
  • Нэн түрүүнд зайлшгүй шинэчлэх шаардлагатай сургууль, цэцэрлэгийн байр, дотуур байр, тэдгээрийн барилга байгууламжийн засварын ажлаас гадна тоног төхөөрөмж, тэдгээрийн шинэчлэл, хатуу зөөлөн эдлэлийг шинэчлэх асуудлыг шийдэв.
  • Багш нарын цалинг 40-65 хувь хүртэл өсгөв. Өнөөдрийн байдлаар багш нар 6 төрлийн нэмэгдлийг авдаг болсон нь төр засгаас авч хэрэгжүүлсэн бодит ажил хэргийн нэг юм.
  • Стандарт бус орчинд хичээллэж байсан 20-р цэцэрлэгийн байрны асуудлыг бүрэн шийдүүлж, стандартын шаардлага хангасан эрүүл аюулгүй орчинд хүүхдүүд боловсрол эзэмшиж байна.
  • Хүүхдүүдийг багаас нь байгаль дэлхийтэй харьцах боловсролыг олгож, байгаль орчноо хайрлах, хүнсний ногоо тарьж ургуулахад сургах зорилгоор аймгийн хэмжээний бүх төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүлэмж олгов.

ШИНЭ МЭДЭЭ