МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орон сууц хотхон, хороолол дунд "сургууль, цэцэрлэг"-гүй барилга барьдгийг зогсоох шаардлагатай!
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан
2024.08.30
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Орон сууц хотхон, хороолол дунд "сургууль, цэцэрлэг"-гүй барилга барьдгийг зогсоох шаардлагатай!

Дүүрэг гэдэг бол өдөр тутам, зав чөлөөгүй амьдрал “буцалдаг” газар. Найман жил дамнан дүүргийн Засаг даргын албыг хашсан хүн гэдэг бол гэр хорооллын иргэд, жирийн сэхээтэн, дундаж давхаргын айлууд хэрхэн аж төрж, ямар орчин нөхцөлд амьдарч байгааг танихын дээдээр таньж, мэдэхийн дээдээр мэдэрсэн хүн гэхэд буруудахгүй. Тэр ч утгаараа ард түмэнтэй хамгийн ойр ажилласан Ж.Алдаржавхлан “Урт зам туулж парламентад орж ирлээ” хэмээн өөрийгөө тодотгосон нь саяхан. 

Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны Дарга бөгөөд Хан-Уул Дүүргийн Засаг даргаар 2016 оноос хойш тасралтгүй ажиллав

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нэн түрүүнд, Хот байгуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, орон сууцны хотхон, хорооллын дунд сургууль, цэцэрлэггүй барилга барьдгийг зогсооход анхаарч буй!

Учир нь Улаанбаатар хотод төлөвлөлтгүй, эмх замбараагүй хотхон, хороолол ихээр баригдаж байна. Байшин барилга нэмэгдэж хүн амын төвлөрөл ихсээд байгаа хэр нь нийгмийн сайн сайхны төлөө иргэдийн олонход зориулагдсан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн асуудал орхигдож ирсэн. Тиймээс эдгээр асуудлыг хуульчилж, тогтсон стандарттай болгох нь нэн чухал гэдгийг Ж.Алдаржавхлан гишүүн  тодотгов.

Тэрээр хэлэхдээ, "Миний сонгогдсон Хан-Уул дүүрэгт 4000-5000 айлын орон сууц баригдаж байгаа. Тэгсэн хэр нь ямар ч сургууль, цэцэрлэг байхгүй. Тиймээс стандарт гэдэг зүйлийг тогтоох шаардлагатай” гэлээ.

Эрчим хүчний хэмнэлтийн бодлого боловсрууллаа

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой хамтран “эрчим хүчний хэмнэлтийн бодлогын баримт бичиг” боловсруулж, холбогдох албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүллээ. 

Уг баримт бичигт, “Улаанбаатар хотын 45 мянган айл өрх буюу 200 мянга орчим иргэн 1990 оноос өмнө баригдсан 1077 блок угсармал орон сууцанд амьдардаг. Насжилт өндөр, түүнчлэн засвар хийх шаардлагатай нийтийн зориулалтай орон сууцны барилгууд нь халаалтын эрчим хүчний маш өндөр хэрэглээтэй, дулаан алдагдал ихтэй, гадна дулаалга, дээвэр засвар, цахилгаан шатны шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байна.  Тухайлбал барилга тус бүр дээр 26.8 хувийн дулааны эрчим хүчний хэмнэлт гарахаас гадна ус дулаан дамжуулах төвийн дулааны ачаалал 61.5 Гкал цаг буюу 16 хувиар буурахаар тооцоо, судалгаа гарчээ.  Ингэснээр нийтийн зориулалттай орон сууцны эрчим хүч, дулааны маш өндөр хэрэглээг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, гадна дулаалга, дээвэр засвар, цахилгаан шатны шинэчлэлийг хийх нь дээр дурдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, дулааны эрчим хүчний зах зээл болон хэрэглээнд суурилсан тарифт шилжихэд дэмжлэг үзүүлэх, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд суурь зарчмуудыг нутагшуулахад түлхэц өгөх юм.  Мөн цаашид нийтийн зориулалттай орон сууцны байшин, дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох урьдач нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн өмч, орон сууцны байшингийн үнэ цэнийг өсгөх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хангахад чухал ач холбогдолтой юм” гэв..

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0108
Controller Execution Time ( User Module / Page )  0.3830
Total Execution Time  0.3938
  GET DATA  
$_GET['id']   10627
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,736,680 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/96505
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10627' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10627' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10627 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10627'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10627' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10627 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10627' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '96505' 
0.3611   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10627 OR `map`.`user_id` = 10627) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)