Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
ХЭҮК: Цалингийн сангийн 1 хувийг хүүхэд хамгаалахад зарцуулна
2024.08.29
Хүний эрх

ХЭҮК: Цалингийн сангийн 1 хувийг хүүхэд хамгаалахад зарцуулна

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2024.08.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХЭҮК-ын гишүүн Ж.ХУНАН:

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн 2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор зарим мэдээллийг хүргэе. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар зөвхөн төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын зохицуулалтыг оруулж өгсөн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамаарч байгаа. Ингэхдээ хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжилтийг хангана. Бодлогыг хэрэгжүүлэхдээ цалингийн сангийн нэг хувийг хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд зарцуулна гэж заасан. Тэгэхээр ирэх сарын 1-нээс хүүхэд хамгааллын бодлогод оролцож эхлэх нь.

Хүүхэд хамгааллын бодлого төсөвтэй болж эхэлж байна гэсэн үг.

Дараагийн асуудал бол хүүхдэд ээлтэй орчин нөхцөл. Шинээр баригдаж байгаа барилга байгууламж, зам талбай хүүхдэд ээлтэй байна уу эсэх. Тэгэхээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүүхдийн мэргэжилтнийг оруулж, сан.ал дүгнэлт өгнө. Эдгээрээс гадна нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэгт онцгой зохицуулалт орсон. Аймаг, нийслэл, хотын хөгжлийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болон бусад хөтөлбөрт хүүхдэд чиглэсэн арга хэмжээг тусгаж, биелэлтэд заавал хяналт тавина. Засаг даргын чиг үүрэгт мөн зохицуулалт орсон. Засаг дарга хүүхэд хамгааллын үйлчилгээг явуулын чиглэлээр явуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ нь хүүхдийг эрсдэлээс хамгаалах шинэлэг, ач холбогдолтой зохицуулалт. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж бий. Энэ бүтцийн шийдвэр төдийлөн хэрэгждэггүй талаар ХЭҮК өмнө нь илтгэлдээ дурдаж байсан. Тэгэхээр энэ хорооны шийдвэрийг биелүүлээгүй алба хаагчдад сахилгын хариуцлага хүлээлгэхээр болсон.

Үүнээс гадна нэг чухал зохицуулалт бол олон улсын байгууллага хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаар тандалт судалгаа хийхийг хориглосон. Хүүхдийн эрхийн асуудал онцгой ач холбогдолтой. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг эзэлдэг хүүхдийн эрх чухал анхаарах сэдэв.

Хүүхэд хамгааллын санхүүжилт олон асуудлыг дагуулдаг. Бүтэц, үйл ажиллагаа үр дүнгүй байгаа нь санхүүжилттэй холбоотой. Нэмэлт өөрчлөлтөд санхүүжилттэй холбоотой заалтууд орсон байгаа.

Ингэснээр жил бүрийн төсөвт хүүхэд хамгааллын чиглэлд төсөв, санхүүгийн эх үүсвэртэй болно. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллага ирэх оны хоёрдугаар сарын дотор ажлын тайлангаа хүргүүлнэ. Төрийн байгууллага ирүүлсэн тайлан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд хүргүүлж, улсын хэмжээнд хэлэлцнэ. Энэхүү зөвлөлийн тэргүүнээр Монгол улсын Ерөнхий сайд ажилладаг.

Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажил, цар хүрээ нэмэгдэж байна. Өнгөрсөн оны илтгэлд ХЭҮК хүүхэд үрчлэх асуудлыг дурдсан. Үрчлэгдсэн хүүхдийн эрхэнд хяналт тавих ажил нэмэгдэж байгаа гэсэн үг.

ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Д.УНДРАА:

-2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотой хичээлийн бэлтгэл олон ажлууд хийгдэж байна. Улсын хэмжээнд 900 гаруй ерөнхий боловсролын сургууль, 1100 гаруй улс, хувийн цэцэрлэг үлй ажиллагаа явуулна. Энэ үед сургууль, цэцэрлэгийн гадаад дотоод орчны эрүүл аюулгүй байдал хангагдсан байх ёстой. Хүүхдийн эрүүл аюулгүй орчныг хангах хүрээнд шүхэр урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ