МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.29
Эдийн засаг, Худалдаа

О.Батнайрамдал: Боловсролын сангаас гадаадад суралцахдаа зээл авсан 3000 хүүхдүүдтэй өнгөрсөн 30 жил хариуцлага тооцоогүй явж ирсэн

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар МУ-ын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, ЗГ-ын 2023 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон МУ-ын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

Боловсролын сангийн зээлийн гадаад зээл дээр анхаарал хандуулж, олон нийтэд мэдээлэл их хүрсэн. Боловсролын зээлийн санхүүжилтийн сүүлийн 30 жилийн нийт дүнг авч үзвэл бараг 70 хувь дотоодын их сургуульд суралцсан оюутнуудын сургалтын төлбөрт зарцуулагдаж, дотоодод сурч буй хүүхдүүддээ санхүүжилтийн ихэнх хувийг өгсөн. Харин нийт зардлын 30 хувь нь гадаадад суралцсан оюутнуудын сургалтын төлбөрт зарцуулагдсан. Энэ нь 3000 хүүхдийн асуудал. Гол асуудал нь ялгавартай байдлаас үүдэлтэй. Дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутан дөрвөн жилд дунджаар 16 сая төгрөг аваад зээлээ эргүүлж төлөөгүй тохиолдолд Монгол банкны хар жагсаалтад оруулна,дипломын хураадаг. Өнөөдөр Боловсролын зээлийн сан дээр 15 мянган диплом хураалттай байгаа.

Дипломын хураагаад, яаж мэргэжлээрээ ажиллаж, зээлээ төл гэж шаардах вэ. Ингэж дотоодоо суралцахдаа зээл авсан хүмүүст ялгавартай хандаж болохгүй. Өнгөрсөн 30 жил гадаадад суралцахдаа зээл авсан 3000 хүүхдүүдтэй эргэж холбогдоогүй, зээлээ төл гэж шаардаагүй явж ирсэн. Уг нь шударгаар энэ хүмүүст дотоодын их, дээд сургуульд суралцахаар зээл авсан оюутнуудад яаж хандаж байгаа үүн шиг шударга хандах хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ