Болгар Улстай автотээвэр, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах санал солилцов
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кироваг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
Сайд Б.Дэлгэрсайхан хатагтай Росица Кироваг Монголд Улсад айлчилж, “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-д оролцож байгаа үедээ цаг гарган Зам, тээврийн яаманд зочлон ирж уулзаж буйд талархал илэрхийллээ.
Мөн Монгол, Болгар хоёр улсын олон жилийн түүхт найрамдалт харилцаанд тээврийн салбар чухал байр суурийг эзэлж байгаа бөгөөд хамтын ажиллагаа сүүлийн үед идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.Уулзалтын үеэр салбарын сайд хоёр улсыг ойртуулах, эдийн засгийн солилцоо, худалдааг нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчиход тус дэм болох хоёр чухал хэлэлцээрийг байгуулахаар Монголын талаас саналаа гаргасан бөгөөд үүний нэг болох автотээврийн хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирсон тул ойрын хугацаанд гарын үсэг зурах саналтай байгааг хэллээ. Мөн агаарын тээврийн хэлэлцээрийн төслийг санал нэгтгэн хэлэлцэх шатанд байгаа талаар мэдээлэл өгөв. Эдгээр хэлэлцээрийг цаг алдалгүй байгуулахад хатагтай Р.Кировагийн зүгээс анхаарч дэмжиж ажиллахыг хүслээ.