МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүдийн "Эргэх холбоо" нэгдсэн ажлын алба зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна
2024.08.26
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүдийн "Эргэх холбоо" нэгдсэн ажлын алба зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн "Эргэх холбоо" Ажлын алба Дорнод аймгийн Булган сумаас "Эргэх холбоо 01" хөтөлбөрөө эхлүүллээ.

2016 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр анх сонгогдсоныхоо дараа санаачлан "Эргэх холбоо" хөтөлбөрийг Хэнтий аймагт хэрэгжүүлж орон нутагт тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэн шийдвэрлэж байсан билээ.

Харин энэ жилээс УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр, Л.Соронзонболд, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн нар нэгдсэн Ажлын алба байгуулж "Эргэх холбоо" хөтөлбөрийг зүүн бүсэд хэрэгжүүлэхээр болж, Дорнод аймгийн Булган сумаас эхлүүлж буй нь энэ юм.

Тэд иргэдийн санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна.

Энэ удаагийн "Эргэх холбоо" хөтөлбөрөөр УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний мэндчилгээг нутгийн иргэдэд уламжлаад УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлууд, Засгийн газрын бодлого, шийдвэр, Шинэ сэргэлтийн бодлого, Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлтийн ач холбогдол, бүс нутгийн хөгжил, залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Уулзалтад оролцсон иргэд өндөр настны тэтгэвэрийн тэнцвэргүй байдал, Дорнод аймгийн тамын 50км зам, шударга ёс, авлига хээл хахууль, хүний эрхийн асуудлаар УИХ-ын гишүүдэд санал, хүсэлтээ илэрхийлж байв. Цаашид тус хөтөлбөрийг зүүн бүсэд эрчимтэй хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж буйгаа зүүн бүс нутгаас сонгогдсон гишүүд илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ