Р.Батболд УИХ-ын гишүүн
2024.08.23
Эрчим хүч
Р.БАТБОЛД: ТОМ ТӨСЛҮҮДЭЭ АШИГЛААД ҮНДЭСНИЙ БОЛОВСОН ХҮЧНЭЭ БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
Хамтарсан Засгийн газрын оруулж ирж байгаа асуудал нь Төсвийн байнгын хороон дээрээ хүртэл уначих гээд. Цаашдаа ер нь Хамтарсан Засгийн газар аль зэрэг урт настай юм бэ гэж бодогдоход хүргэж байна. Дээрээс нь эх үүсвэр нь тодорхойгүй 40 их наядын асуудал яриад байдаг. Үүнтэйгээ холбоотой улсын төсвөөс мөнгө гаргах баахан мөнгө яриад байдаг. Учир дутагдалтай санагдаж байна.
Боловсролын сайдад хандаж хэлэхэд, энэ том төслүүд хэрэгжлээ гэхэд жишээ нь тэр гүүр, тунелийн асуудлууд байна. Энийг ашиглаад үндэсний боловсон хүчнээ бэлдээд авах бодлого боловсруулахгүй юм уу. Дөрөв, таван жилийн хөтөлбөр яваад байдаг. Өнөөдөр төлбөргүйгээр ч хамаагүй оюутан суралцуулаад энэ инженерүүдийг нь бэлдээд авах тал дээр анхаарч болдоггүй юм уу? Энийг яаж хэрэгжүүлэх вэ?
Бас нэг зүйл нь сэргээгдэх эрчим хүчний төслүүдээс нэр заасныг хасъя гэсэн санал орж ирсэн байна. Ямар нэг эрх ашиг байна уу?