МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.23
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Уул уурхайн бус экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Улс орноо хөгжүүлье гэвэл гаднаас оруулж буй мөнгөө аль сувгаар яаж нэмэгдэж, хасагдах вэ гэдэг нь хамгийн чухал. Гол валют орж ирдэг 3 суваг бий. Экспорт, гадаадын хөрөнгө оруулалт, зээл. Өнгөрсөн хугацаанд зээлийг түлхүү ашиглаж, Уул уурхайн бус экспортоо яаж нэмэгдүүлэх талаар уриа лоозон шинжтэй явж ирсэн. гарсан Засаг бүр сайхан зүйл яриад эцэст нь үр дүн гардаггүй.

Гадаадын хөрөнгө оруулалтын чиг хандлагыг яах гэж байна. Уул уурхайн бус экспортыг хэрхэн нэмэгдүүлэх гэж байна. Хайгуулын тал дээр ямар бодлого барих вэ? Хайгуулын ажлыг хаасан, цаашид яах гэж байна. Орон нутгийн иргэдийн амьжиргаа нөлөөлөх болон бусад асуудал үүн дээр яригддаг.

Түүний асуултад УУЭБ-ын сайд болон ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ