МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Мөнхбат: ТЭЗҮ нь хийгдсэн ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдах ёстой
2024.08.20
Орон нутгийн хөгжил

Ц.Мөнхбат: ТЭЗҮ нь хийгдсэн ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдах ёстой

Дундговь аймагт байдаг гадаадын гэлтгүй, дотоодын аялагчдын сэтгэлийг татдаг нэгэн өвөрмөц, үзэсгэлэнтэй байгаль бол Цагаан суварга. Говь нутгийг байтугай Монгол Улсыг дэлхийд гайхуулахаар тийм л үзэсгэлэнтэй энэхүү хайрхан их говийн үзэсгэлэн шавар ханан хавцал, эрт галавын их далайн эрэг, их говийн үзэсгэлэн төгс суварган цав юм.

Энэхүү Цагаан суваргад түшиглэн аялал жуулчлалын бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулахаар Эдийн засгийн хөгжлийн яам өнгөрсөн жил 700 гаруй сая төгрөгөөр ТЭЗҮ-ийг хийсэн. Гэтэл Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ ажил тусгагдаагүй байна.  Иймд улсын төсвийн хөрөнгөөр ТЭЗҮ нь хийгдсэн энэ ажлыг салхинд хийсгэж болохгүй, хөтөлбөрт зайлшгүй тусгах ёстой гэсэн байр суурийг Говийн бүсээс сонгогдсон Ц.Мөнхбат болон бусад гишүүд илэрхийлээд байна. 

Түүнчлэн Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг ирэх 4 жилийн хугацаанд хоёр эгнээтэй болгох зорилт орж ирсэн. Үүнийг бодит ажил болгоход ТЭЗҮ ийг хийх гэж 2 жил, замын ажил эхлэх гэж  2 жил болно. Замын аюулгүй байдал хүний алтан амь настай холбоотой асуудал. Иймд дээрх ажлаас өмнө, зам засварын зардлыг төсөвт тусгах шаардлагатайг онцоллоо. Мөн сумын төвийн шинэчлэлтэй холбоотой нарийн зохицуулалт хөтөлбөрт тусгагдаж, ажил хэрэг болсноор нийслэл рүү чиглэсэн их нүүдэл саарахыг Ц.Мөнхбат гишүүд сануулаад амжлаа.

ШИНЭ МЭДЭЭ