2024.08.19
Эдийн засаг, Худалдаа
Б.Найдалаа: Ногоон санхүүгийн корпораци байгуулах төсөл төсвийн тодотголд орсон уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
Засгийн газрын хөтөлбөрт нэг чухал төсөл хаягдсан байна.Нэлээн олон жил ярьсан Уур амьсгалын ногоон сангаас Монгол Улс олон яам, олон Засгийн газар дамжиж хийгээд ногоон санхүүгийн корпораци байгуулахаар төсөл батлуулсан. Монгол Улс анх удаа зээл биш, өөрийн хөрөнгөнд хөрөнгө оруулах шийдвэр гаргуулсан, нийт 28 сая долларын хөнгөлөлттэй зээл, дээр нь 2 сая долларын буцалтгүй тусламж гэж санагдаж байна. Энэ үйл ажиллагааны хөтөлбөрт алга. 2026 оны төсөвт байгаа гэж ойлгосон. Төсөвт байгаа, хөтөлбөрт байхгүй байгаад гайхаад байна. Энэ байгаа юу, байхгүй юу? Мөн тендертэй холбоотой зүйл дээр тодруулга асууя.
Түүний асуултад ажлын албаны гишүүд хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралдав
2024.11.26