2024.08.16
Улстөр
О.Цогтгэрэл: Зээлжих зэрэглэл муутай оронд гаднын хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй!
УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Ирэх дөрвөн жил Монгол Улс хаашаа алхах вэ гэдэг бодлогын баримт бичиг орж ирж байна хэмээн ойлгож байна. Энэхүү бодлого дээр хоёр үндсэн сонголт байсан гэж боддог. Нэгдүгээрт, төрийн оролцоо ихсээд олон том төслүүдийг барьж явах. Хоёрдугаарт, төрийн оролцоог багасгаж бизнес эрхлэгчдийг дэмжсэн загварыг хэрхэн сонгох вэ?
Төр оролцоод ирэхээр л авлигажчихдаг гээд байгаа хэрэг огт биш юм. Түүний цаана зээлжих зэрэглэл гэдгийг огт ярьдаггүй. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирвал гаднаас авах санхүүгийн эх үүсвэрүүд хямдардаг, гадаадын хөрөнгө оруулагчид итгэж эхэлдэг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон сангууд орж ирдэг. Үүнийг бид эрэлхийлэх ёстой байтал зээлжих зэрэглэлийг сайжруулна гэдэг нь явсаар байгаад төр нь жижгэрээд, төсвийн алдагдал, өр зээл нь багасаад байна.
Эдгээр үзүүлэлт гарч байж зээлжих зэрэглэл нь сайжирдаг юм байна л даа. ДНБ-ний хэмжээ 38,5% байгаа нь нэн шинэ үеийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт. Тиймээс энэ тохиолдолд бидний зээлжих зэрэглэл сайжрахгүй шүү дээ. Зээлжих зэрэглэл нь сайжрахгүй болохоор гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт байхгүй байгаа юм.
Түүний асуултад, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариуллаа.