МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

М.БАДАМСҮРЭН: БАЯЛАГИЙН ӨГӨӨЖӨӨС БАГШ НАРЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн
2024.08.14
Орон нутгийн хөгжил

М.БАДАМСҮРЭН: БАЯЛАГИЙН ӨГӨӨЖӨӨС БАГШ НАРЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нь Зүүн бүсийг төлөөлөн сонгогдсон. Зүүн бүсийн хувьд түүхэн аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуй, тээвэр логистик, боомтын хөгжил гэсэн үндсэн чиглэлийг хөгжүүлэхээр зорьж байгаа. Эдгээр нь эдийн засгийн тэргүүлэх чиглэл.

М.Бадамсүрэнгийн үзэж байгаагаар төр гэдэг бол ардчилсан нийгэмд хувийн хэвшлийнхнийг өөрөөр хэлбэл иргэн хүн аж ахуй эрхлэхэд нь бүх талаар дэмжих үүрэгтэй. Иймээс төр нь газар олголтыг хялбар олгох. Ингэснээр залуучууд, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс газрыг хөнгөлттэй байдлаар эзэмшдэг болох.

Мөн төрөөс автозам, боомтын хөгжил зэрэг дэд бүтцүүдийн ажлыг нь шийдэж өгөх түүгээр зогсохгүй бага хүүтэй, урт хугацаатай нэн хөнгөлөлтэй зээл буюу “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгож байгаа шиг батлан даалтын санг төрөө хариуцах шаардлага байгааг хэлдэг.

Харин уул уурхайн баялагийн тухайд иргэд баялагийн өгөөжөө хүртэх бүрэн боломжтой гэнэ. Тодруулбал, уул уурхайн баялагийн өгөөжийг нийт иргэддээ хүртээх, ирээдүй хойчдоо зориулах, нөхөн сэргээгддэг салбар буюу ХАА-н салбарыг дэмжих, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд эндээс гарч байгаа орлогыг зориулах ёстой аж.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн хэлэхдээ, “Бид социализмын үед МАА-н экспортоороо л энэ болгоныг дэмжиж ирсэн. Тэгвэл одоо дэлхийн зах зээл дээр үнэ нь улам өсөн нэмэгдэж байгаа байгалийн баялагаас орж байгаа орлого бусад эдийн засгийн салбарыг солонгоруулахад чиглэх ёстой. Дорнод аймагт байгалийн баялагийн өгөөжөөс 300 багшийг орон сууцаар хангаж, айл бүрийг хүлэмжтэй болгох, хүүхэд бүрийг 20 мянган төгрөгөөр секц дугуйланд хамруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Болж байгаа. Энэ туршлагыг улсын хэмжээнд нэвтрүүлэх нь зүйтэй юм. Боломж бий.” Гэлээ.

Тэрээр энэ тал дээр хуулиуд санаачлан ажиллахаа хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ