2024.08.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТЫН МАНЛАЙЛЛЫГ ЧУХАЛЧИЛНА
УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар, Х.Жангабыл нар Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж шинээр томилогдсон албан үүрэгт нь амжилт хүслээ.
Боловсролын салбарт болон Баян-Өлгий аймгийн боловсролын чанар, хүртээмжид тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хүрээнд бүх талын хүчин чармайлт гаргахаа талууд илэрхийлэв.
Түүнчлэн дараах асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр болов. Үүнд:
- Өлгий сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийг хугацаанаас нь өмнө 9 дүгээр сард багтаан, ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ. Өлгий сумын 6, 9, 10 дугаар багийн хүүхдүүд стандартын шаардлага хангасан, анги дүүргэлт нь хэвийн нөхцөлд суралцах боломжтой болно.
- Хос хэлний сургалтын бодлого, хөтөлбөрийн хүрээнд тулгамдаж байгаа тодорхой асуудлыг шуурхай шийдвэрлэнэ.
- Баян-Өлгий аймгийн боловсролын чанар, хүртээмжид тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг талуудын оролцоотой боловсруулж, хэрэгжүүлнэ.
ШИНЭ МЭДЭЭ
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19