АҮББХ: Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
2024.07.09
Улстөр

АҮББХ: Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:22 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд боллоо. Хуралдаан гишүүдийн 71 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өглөө.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон байна.

Үүний дагуу АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг сонгох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүлэв. Түүний Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг харгалзан нэр дэвшүүлж буйгаа АН-ын бүлгийн дарга онцолсон юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Д.Батбаяр, Л.Мөнхбаясгалан нар төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, төвийн бүсэд хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, Дархан-Уул аймагт байгуулагдах Аж үйлдвэрийн парк зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Д.Энхтуяа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Б.Пунсалмаа, Ж,Золжаргал, Г.Очирбат нар эрчим хүчний салбар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд асуудалд анхаарах, үйлдвэрлэлийг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, дарамт, шахалт учруулахгүй байх, санхүү, татварын бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний зах зээлийг дэмжих дэд бүтцийн болон усан хангамжийг эрх зүйн орчныг сайжруулах, хүнд, хөнгөн үйлдвэр эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн үг хэлж, нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарт амжилт хүслээ.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг сонгохыг дэмжих, эсэх талаарх санал хураалтыг гар өргөх хэлбэрээр, илээр явуулах горимын саналыг хуралдаан даргалагч гаргасан юм. Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтов

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0081
Controller Execution Time ( User Module / Page )  0.4153
Total Execution Time  0.4234
  GET DATA  
$_GET['id']   50
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,744,504 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/96072
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '50' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '50' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 50 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '50'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '50' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 50 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '50' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '96072' 
0.3949   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 50 OR `map`.`user_id` = 50) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)