2024.06.07
Улстөр
УИХ-аас нэтрүүлсэн “D-parliament”, “D-Өргөдөл” цахим системүүд чухал үүрэг гүйцэтгэж байна
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган түр завсарлалаа. Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан.Тэдгээрээс зарим онцлог хуулиудыг дурдвал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулсан.
Ингэснээр манай парламентын хөгжлийн нэгэн шинэ үе эхэлж, 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хуралдааны дэг ёс шинээр тогтлоо. Энэ удаагийн УИХ чуулган Хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, ард түмний засаглах эрхийг цахимаар хэрэгжүүлэх үйл явц чухал амжилтад хүрсэн. Үүнд УИХ-аас нэтрүүлсэн “D-parliament”, “D-Өргөдөл” цахим системүүд чухал үүрэг гүйцэтгэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Замын-Үүдийнхээ иргэд, сонгогчидтой уулзлаа
2024.06.13
"Алтан төлийн эзэд" тодорлоо
2024.04.29
Дундговь аймгаас Алтан төлийн эзэд тодорлоо
2024.04.28