Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.05.30
Эдийн засаг, Худалдаа

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, Т.Аубакир, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн нар өнөөдөр (2024.05.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурал орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломжоор хангах талаар зарим бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч эдгээр нь зөвхөн төрийн албан хаагч болон бизнес эрхлэгчдийг хамарч байгаа бөгөөд бүс нутагт амьдарч байгаа нийт иргэдэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байна.

Үндэсний статистикийн хорооны судалгаа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цалин хөлсний бүтцийн 2023 оны судалгаагаар баруун бүс нутгийн иргэдийн үндсэн цалингийн хэмжээ улсын дунджаас 22.8-24.5 хувиар бага байна. Мөн зарим өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ баруун бүсийн аймгуудад Улаанбаатар хотоос өндөр байна.

Иймд Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогод албан татвар ногдуулах хувь, хэмжээг бууруулах зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурван зүйлтэйгээр боловсруулсан хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд тусгасан нэмэлт, өөрчлөлтийн тухайд:

Нэгдүгээр зүйлд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан албан татварын хувь хэмжээг Улаанбаатар хотоос 500-1,000 хүртэл км, 1,000 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд оршин суудаг тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн хувьд ялгаатай байхаар тогтоосон 21.2, 21.3 дахь хэсэг нэмж тусгажээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос 500 км-зэс 1,000 хүртэл км хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогыг тухайн жилэзр тодорхойлоход 0-60,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 5 хувиар, 60,000,001-120,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 3,000,000 төгрөг дээр 60,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар, 120,000,000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 9,000,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар тусгасан байна. 

Түүнчлэн Улаанбаатар хотоос 1,000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгч бол дээр дурдсан тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-60,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 1 хувиар, 60,000,001-120,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 600,000 төгрөг дээр 60,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 5 хувиар, 120,000,000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 3,600,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар өөрчлөлт оруулсан байна

Хуулийн төсөлд дагаж мөрдөх хугацааг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0110
Controller Execution Time ( User Module / Page )  0.3580
Total Execution Time  0.3690
  GET DATA  
$_GET['id']   11135
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,728,424 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/95662
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11135' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11135' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11135 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11135'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11135' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11135 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11135' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '95662' 
0.3321   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11135 OR `map`.`user_id` = 11135) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)