МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Цэнгүүн: Эрчим хүчний “реформ”-оос хөгжлийн бодлогууд эхэлнэ
2024.05.29
Эрчим хүч

С.Цэнгүүн: Эрчим хүчний “реформ”-оос хөгжлийн бодлогууд эхэлнэ

Eсөн настайдаа Австри улсад ээжийн хамт гурван жил амьдрахдаа Ази гэх тодотголоор маш их гадуурхалд өртдөг байсан. Азидаа ч биш, Монгол болохоор л гадуурхаж байсан юм билээ. Гаднынхан манай улсын байгалийн сайхныг л хальтхан гадарлахаас биш ахуй амьдралын хувьд “үгээгүй хоосон, ядуу хүмүүс байдаг" гэх хүмүүсийн ойлголт тухайн үеийн бяцхан охинд маш "хүнд" туссан. Нэг ёсондоо тэндээс тээсэн эмзэглэл, энд ирээд их зүйлийг бодоход хүргэсэн. Гадагшаа гарч ажиллаж, амьдрах хүсэл тэр цагт унтарч, өөрийн хийж чадах бүхнээр эх орноо хөгжүүлэх чин хүсэл яг ТЭНДЭЭС ЭХЛЭЛТЭЙ.

Гэтэл бодит амьдрал дээр улстөрчийн цалингаар амьжиргаагаа дээшлүүлэхэд хэцүү. Улстөрчийн албан ёсоор авдаг цалингийн талаар хэн ч ярьдаггүй. Өнөөдөр улс төр гэдэг цаг зав, хөрөнгө хүчээ зарцуулдаг салбар болсон. Улс төрөөр явах сонголт өнөөдөр ажил мэргэжил биш "хобби" гэж би хэлнэ. Өөрөөсөө хичээл зүтгэл гарга, эрсдэл үүр. Бүтэлтэй бүтэлгүй нь хамаагүй харанхуй яв гэдэг замтай! Эрх мэдэлтэй болсон хойно учир нь олдоно гэлцэнэ. Бид улстөрийн намуудын санхүүжилт, үйл ажиллагааг шилэн болгох ёстой. Зөв хүмүүс хувийн амьдралдаа санаа зовохооргүй цалин авах нөхцөл бүрдсэн үед чадварлаг, хараат бус хүмүүс улстөрд орно.

Сүүлийн үед залуучууд "ХЭН НЭГНИЙ ТӨЛӨӨ АМЬДРАХ" гэдэг философиос шал өөр үнэт зүйлтэй болчихсон. Ардчилсан нийгэм бидэнд маш их сонголтыг нээж өгсөн. Энэ нь хэн нэгнээс хамааралгүйгээр өөрийн итгэл үнэмшилд тулгуурлаж шулуун шударга үгээ хэлж, өөртөө үнэнч байх боломжийг олгосон. Бидний эцэг, эх хадгаламжтай болж мөнгө хуримтлуулах боломж байсан. Гэхдээ тэгээгүй. Хуримтлал гэхээсээ хүүхдүүддээ мэдлэг, боловсрол олгохын төлөө зогсолтгүй ажиллаж биднийг боловсролтой болгосон. Түүнийх нь үр өгөөжийг хүртсэн хүмүүс нь бид.

Дээрээс нь эцэг, эхчүүд маань өөрсдийнхөө туулсан зовлонг битгий туулаасай, өөрийнхөөрөө жаргаж яваарай гэдгээр биднийг хүмүүжүүлсэн. Тиймдээ ч бид арай "өөр" үнэт зүйлтэйгээр хүмүүжсэн болов уу. Тансаг байр, үнэтэй машин мөрөөдөх, хүний доор орчихгүй юмсан, хүн муу хэлэх вий гэдэг айдас сүүлийн үеийн залуусын дунд багассан. Нэг ёсондоо "би заавал амжилттай явж, мундаг том, эрх мэдэлтэй албан тушаалтан болох албагүй. Өөрийнхөөрөө аз жаргалтай амьдрах нь бидний итгэл үнэмшил. Ийм учраас шударга бус, буруу зүйлсийг тэвчихгүй ҮГҮЙ гэж бид хэлж чаддаг болсон.

Залуучуудын үзэл санаа, бодит нөхцөл байдлыг улстөрд дуулгаж, “ГҮҮР” болох нь миний үүрэг"

Ерөөс улстөрийн туршлагагүй хүнийг хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар тавих нь улс төрийн хувьд асар их зориг хэмээн харж байгаа. Ийм эрсдэлтэй алхам хийх болсон нь, шинэ үеийнхнээс зориг хүсэж буй нь тодорхой.

Ард түмэнд таалагдахын тулд ямар нэг байдлаар худал ярьдаг, попордог, улсын хөгжлийг хойш нь татдаг бус "реформ" хийх ёстой гэдгийг сануулдаг.... Тэгвэл дуу хоолойгоо хүргэхэд зоригтой дугарч чадах хүн нь залуу хүн. Алдах юмгүй. Жишээлбэл, би өнөөдөр зоригтой дуугарсныхаа төлөө маргааш яана гэж. Ихдээ энэ албан тушаал л надад байхгүй болно. Өөрөөр надад алдах зүйл байхгүй. Энэ утгаар нь илүү зоригтой байгаасай гэж намайг Нарийн бичгийн даргаар томилсон гэж хардаг.

Улстөрийн зориг гаргаж, томоохон ШИНЭЧЛЭЛ- үүдийг хийхгүй бол хөмөрсөн тогоондоо амьдарсаар л байна.

Хамгийн чухал реформуудын нэг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх. Нэн тэргүүнд хийгдэх ёстой ажил гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Одоогоор 1кВт цахилгаан эрчим хүчийг 240 төгрөгөөр үйлдвэрлэчхээд хэрэглэгч нарт 210 төгрөгөөр зарж байна. 2023 онд эрчим хүчний салбар 130 тэрбумын алдагдалтай ажилласан. Энэ алдагдлыг улсын төсвөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна. Эрчим хүчний реформ гэдэг нь бид үйлдвэрийн өртөгт нийцсэн хөвөгч үнэ тогтоох замаар эрчим хүчний тогтвортой байдлыг хангах ёстой. Мөн уг салбарын төрийн өмчит компаниудад менежментийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.

Эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын өгөөж маш удаан тул бид санхүүжилтийн эх үүсвэрийг ухаалаг зохион байгуулах шаардлагатай. Хөрөнгийн зах зээлийг тогтвортой болгох чухал элемент бол нийтийн аж ахуйн суурь компаниуд байдаг. Бид олон улсын жишигт нийцүүлж эдгээр компаниудыг хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах зорилгоор гаргах хэрэгтэй. Гэхдээ энэ хурдан хугацаанд бий болчих зүйл биш. Удаан хугацааны шинэчлэл хийгдэнэ. Үндсэндээ бүх хөгжлийн бодлогуудын эхлэл нь төрийн оролцоог багасгаж, чөлөөт зах зээлийн зарчимд шилжих реформууд байна гэж харж байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0091
Controller Execution Time ( User Module / Page )  0.5099
Total Execution Time  0.5190
  GET DATA  
$_GET['id']   11541
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,727,224 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/95646
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11541' 
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11541' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11541 
0.0005   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11541'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11541' 
0.0005   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11541 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11541' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '95646' 
0.4864   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11541 OR `map`.`user_id` = 11541) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)