2024.05.16
Улстөр
Х.Булгантуяа: Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн ямар байна вэ?
УИХ-ын чуулганы /2024,05,16/-ны өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Хэд хэдэн гишүүд олон сонсгол, арга хэмжээ зохион байгуулж байна, үр дүн хаана байна вэ гэж асууж байна. Энэ нь 40 тэрбумын төсөвтэй хөтөлбөр юм байна. Өмнөх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэдэн хувьтай биелсэн гэж үнэлсэн бэ? Манай төрийн байгууллагууд ихэвчлэн ажлын гүйцэтгэлээ 60,70,80 хувьтай гэж дүгнэдэг. Өмнөх хөтөлбөрийн үнэлгээг хэн хийсэн бэ?
Авлигатай тэмцэх олон нийтийн зөвлөл гэж байх ёстой. Энэ төлөөллөөс хүн яагаад ирээгүй вэ? Авлигын үндсэн шалтгаан нь юу байна гэж үзэж байгаа вэ? Авлигыг илрүүлээд шүүх рүү шилжүүлээд орхиод байгаа юм биш үү? Эхлүүлсэн ажлаа төгсгөлийн хүртэл хийх боломж байна уу? Х.Булгантуяа: Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн ямар байна вэ?
ШИНЭ МЭДЭЭ
БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.12.02