МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бичил бизнес эрхлэгчидтэй уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа
2024.05.09
Орон нутгийн хөгжил

Бичил бизнес эрхлэгчидтэй уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа

Хойд бүсийн Хөвсгөл, Орхон, Булган гурван аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зохион байгуулж буй “Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээний үзэсгэлэн худалдаа Мөрөн хот, Хотгойдын баатар Чингүнжавын талбайд боллоо.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Батлут оролцож өрхийн үйлдвэрлэл хийж буй иргэдтэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсон, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын шийдвэрүүдийг танилцууллаа. 

Энэ үеэр Хөвсгөл аймгийн иргэд, ЖДҮ, бичил бизнес эрхлэгчидтэй уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ